Тусламж
1. Бүртгүүлэх
- Бүртгүүлэх хэсэгт Хувь хүн болон Байгууллага гэсэн хоёр сонголтоос өөрт хамаарахыг сонгоно.
- Хувийн мэдээллээ оруулсны дараа үйлчилгээний нөхцөлтэй танилцаж Танилцсан товчийг даран Бүртгүүлнэ.
- Баталгаажуулалтыг өөрийн утасны дугаар эсвэл цахим хаягаар хийж Баталгаажуулах товчийг дарна.
- Өөрт хамаарах Эрхийн төрлийг сонгоно.

2. Нэвтрэх
- Нэвтрэх хэсэгт өөрийн бүртгэлтэй утасны дугаар болон нууц үгийг оруулан Нэвтрэх товчийг дарна.
- Хэрэв нэвтрэх нэр, нууц үгээ автоматаар сануулах бол Нэвтрэх нэр сануулах товчийг дарж, Цаашид хурууны хээгээр нэвтрэх сонголтыг нэмэлтээр хийх боломжтой.
3. Нууц үг сэргээх заавар
- Нэвтрэх нэрээ оруулна.
- Өөрийн бүртгэлтэй утасны дугаар эсвэл мэйл хаягт ирсэн кодыг оруулна.
- Кодыг Баталгаажуулалт хэсэгт оруулан Баталгаажуулах товчийг дарна.
- Нууц үг сэргээх хэсэгт шинэ нууц үгийг оруулан Нууц үг сэргээх товчийг дарна.

4. Орлогын мэдээлэл харах
- Хэтэвч цэсээс Орлого, Гүйлгээ, Үлдэгдэл цонхнууд гарч ирнэ.
- Үлдэгдэл – Тухайн эрх эзэмшигчийн нийт үлдэгдэл орлогын дүн харагдах бөгөөд тухайн дүнгээр и-баримт илгээж, хүсэлтээ явуулснаар орлогоо авах боломжтой.
- Орлого – Орлогоо хугацаа, уран бүтээлч, үйлчилгээний ангилалаар харах боломжтой.
- Гүйлгээ – Өмнөх орлогын гүйлгээний түүхийг харах боломжтой.
Санамж: Уран бүтээлч таны төлбөрийн авах боломжтой үлдэгдэл дүн 100,000 төгрөгөөс дээш байгаа тохиолдолд та Монгол контент ХХК /РД: 5020972/ - руу ибаримтаа илгээнэ үү. Хэрэв төлбөрийн үлдэгдэл 100,000 төгрөгөөс доош байвал нэхэмжлэх боломжит үнийн дүн /100,000₮ / цуглартал хүлээнэ үү.

7. Гэрээ байгуулах заавар
Кино эрх эзэмшигч та өөрийн уран бүтээлээ Монгол Контент ХХК-р дамжуулан түгээхээр шийдсэн бол өөрийн биеэр ирж гэрээ байгуулна.


8. Кино нэмэх заавар
- Киноны эрх эзэмшигч гэрээ байгуулснаар buteel.app-рүү нэвтрэх боломжтой болох бөгөөд Нэмэх товч дээр дарж Ерөнхий мэдээллийг бөглөн үргэлжлүүлэх товчийг дарснаар цааш үргэлжлүүлнэ.
- Тухай уран бүтээлийн Хэвтээ болон Босоо постер зургийг зааврын дагуу оруулж Хүсэлт илгээх товчийг дарна. Ингэснээр таны хүсэлтийг админ хянан шалгаж баталгаажуулснаар Кино уран бүтээл түгээгдэхэд бэлэн болно.
Санамж: Зөвхөн 1920*1080 px (pdf, jpeg, jpg, png) өргөтгөлтэй файл байх бөгөөд 5mb хүртэл хэмжээтэй зургийг оруулна.

9. Киноны эрх эзэмшигчийн бүтээлийн төлөв

10. Дуу нэмэх заавар
- Дуу оруулах цэсэд та өөрийн уран бүтээлийн талаарх ерөнхий мэдээллийг Үг, Ая зохиогчийн овог нэрийн хамтаар оруулна.
- Файл хуулах хэсэгт та өөрийн уран бүтээлийн постер зургийг дууны файл /MP3, WAV өргөтгөл/-ийн хамтаар хуулж системд байршуулна.
- Та эрх эзэмшигчийн мэдээллийг бөглөнө. Хэрэв тухайн дуунд та хамтран эрх эзэмшигчтэй /хамтран дуулсан дуучин/ бол Нэмэх товчлуур дээр дарж хамтарсан эрх эзэмшигчийг нэмнэ үү. Ингэхдээ та эрхийн хувийг тодорхойлж өгснөөр таны эзэмшиж буй дууны орлогоос хэдэн хувийг хамтарсан уран бүтээлч авах боломжтой нь харагдана.
- Хүсэлт илгээх товчийг дарна.

11. Дууны дэлгэрэнгүй мэдээллийг харах заавар
- Та үндсэн нүүр хэсэгт Бүтээл цэсийг дарж орно.
- Бүтээл цэсэд таны Баталгаажсан дуу, Илгээсэн хүсэлт, дутуу дуусгасан Ноорог, админаас Татгалзсан дууны жагсаалтуудыг харах боломжтой.
- Та өөрийн сонгосон дуун дээр дарж дууны дэлгэрэнгүй мэдээллийг, эрх эзэмшигчийн овог нэр, эзлэх хувь болон үйлчилгээнүүдэд түгээгдсэн төлөвийг тухайн дууны кодтой харна.


12. Бүтээл нэмэх заавар
-
Та өөрийн зохиосон дууг дуулсан дуучин, хамтлагийн нэрийг хайлт хэсгээс хайж
оруулна.
Жич: Хэрэв таны хайж байгаа дуучин гарч ирэхгүй бол тухайн дуучин манайтай гэрээ хийж, дуугаа түгээгээгүй байна. Тиймд та тухайн дууны төлбөрийг авах боломжгүй юм. -
Дууны нэр хэсэгт зохиосон дууны нэрийг хайлт хэсгээс хайж оруулна.
Жич: Хэрэв таны хайж байгаа дуу гарч ирэхгүй бол тухайн дуу манай системд одоогоор бүртгэгдээгүй байна. -
Эрхийн хуваарилалт хэсэгт та тухайн дууны үг эсвэл аяны аль нэгийг зохиосон
эсэхээ сонгоно. Үг, аяны нэгийг сонгосон тохиолдолд Эрхийн хувь хэсэгт
автоматаар 50% гарч ирнэ. Хэрэв та үг эсвэл аяыг өөр Зохиогчийн эрх
эзэмшигчтэй хамтран зохиосон бол тухайн хувийг өөрчилж болно.
Жич: Хэрэв та тухайн дууны үг, аяыг хамтад нь зохиосон бол дээрх үйлдлийг дахин хийхийг анхаарна уу. - Хүсэлт илгээх товчийг дарна.
